Monday, August 13, 2007

Япон хэл сонирхогчидод

Юуны өмнө их дээд сургуулийн оюутан, дунд сургуульд хэл сурч байгаа сурагчид, бие даан суралцагч нарт Япон хэл үзэхээр зориг шулуудсан танд амжилт хүсье. Япон хэл сурч эхэлж байгаа хүмүүсийг ажиглаад байхад ханз цээжилхээс л их төвөгшөөдөг юм байна лээ. Миний хувьд япон хэлэнд тийм ч сайн биш л дээ. Гэхдээ 2006 оны 1 сараас эхлэн бие даан үзэж эхлэхдээ ханзны номноос эхлэн өөрийн сонирхолоор үзэж эхэлсэн болoхоор ч тэр үү үнэхээр суръя гэсэн сэтгэл байсан болоод ч тэр үү шантрах зүйл байгаагүй харин ч сонирхолтой байсан. Энэ хичээлээ сонирхолтой байлгах үүднээс орууллаа.
Япон хэлний мэдлэгийн түвшинг 1-4 түвшингээр авч үздэг.
  • 4--р түвшин нь 150 цагт 100 ханз 800 үг
  • 3--р түвшин нь 300 цагт 300 ханз 1500 үг
  • 2--р түвшин нь 600 цагт 1000 ханз 6000 үг
  • 1--р түвшин нь 900 цагт 2000 ханз 10000 үг
Тухайн цагт тохирох мэдлэгтэй болох ёстой гэсэн стандарт байдаг। Гэхдээ сэтгэл байгаад сонирхолтой байвал үүнээс ч илүү ихийг та хийж чадна шүү।
Танд амжилт хүсье.